Цаг үеийн мэдээ

Цэвэр ус түр хязгаарлах тухай

Хэрэглэгчдийн анхааралд: Цэвэр ус түр хязгаарлана. 

Дулааны станцын II хэлхээний ажлын хүрээнд, “Энерго сервис монтаж” ХХК -ийн гүйцэтгэж буй ажлын хүрээнд “Политехник коллеж”-ийн орчим байрнууд болон 305, 301, 303, 45, 93, 300, 85 дугаар байруудын дулааны шугамын засвар, угсралтын ажил гүйцэтгэх явцад дахин гэмтэл гарсан тул цэвэр усны хэрэглээг тодорхойгүй хугацаагаар хязгаарлахыг мэдэгдэж байна.

Хугацаа: 2026 оны 07 дугаар сарын 1-ээс тодорхойгүй хугацаагаар
 Байршил: “Политехник коллеж”, Баялаг булаг дэлгүүр, Ёотон цагаан орчим чиглэл
 Шалтгаан: Дулааны шугамын шинэчлэлтийн ажил

Иймд эрхэм хэрэглэгч та бүхэн засварын хугацаанд тулгарч буй хүндрэлийг ойлгон, хэрэглээгээ зохицуулан хамтран ажиллахыг хүсье.

Хүлцэл өчсөн: "Чандмань-Баянхонгор" ХХК

Чандмань Баянхонгор ХХК