Байгууллагын танилцуулга

Бидний тухай

 

Түүхэн хөгжил

"Чандмань-Баянхонгор" хариуцлагатай хувьцаат компани нь 1965 оноос "Үйлчлэх товчоо" нэртэйгээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумыг халаалт, ус хангамж, ариутгах татуурга, хог тээвэр, халуун ус, зочид буудал, тохижилт үйлчилгээгээр хангах зориулалттайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд

  • 1978 онд Нийтийн аж ахуй үйлчилгээ удирдлагын газар
  • 1990 онд Нийтийн аж ахуйн контор
  • 1997 онд Нийтийн аж ахуй үйлчилгээ хот тохижилтын газар
  •  2001 онд Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 37-р тогтоолоор "Чандмань-Баянхонгор" ХХК болгон зохион байгуулагдаж 
  • 2007 онд Баянхонгор аймгийн ИТХ-аар Нийтийн аж ахуй хот тохижилт үйлчилгээ нэртэйгээр зохион байгуулагдаж 
  • 2012 онд аймгийн ИТХ-ын 18/3 дугаар тогтоолоор хувьцаат компани болон өөрчлөгдөж
  • 2025 онд аймгийн ИТХ-ын 5/03 тоот тогтоолоор "Чандмань-Баянхонгор" хязгаарлагдмал хувьцаат компани болон өөрчлөгдөж өдгөө 60 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

 Үндсэн үйл ажиллагаа 

  • Баянхонгор аймгийн хүн ам, аж ахуй нэгжийг цэвэр усаар хангах
  • Баянхонгор сумд орших зарим орон сууц, аж ахуй нэгж, байгууллагуудыг дулаанаар хангах
  • Аж ахуй нэгж, албан байгууллага, айл өрхүүдийг тоолууржуулах
  • Гэр хорооллын оршин суугчдыг зөөврийн усаар хангах
  • Бохир усыг татан зайлуулах зэрэг ажлуудыг гүйцэтгэдэг.
Хүний нөөцийн бүтэц
  • Захиргаа аж ахуй
  • Дулаан хангамжийн алба
  • Цэвэр усан хангамж, ариутгах татуургын алба гэсэн 3 албанаас бүрдэх бөгөөд нийт 93 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. 
Бидний тухай
"Чандмань-Баянхонгор" ХХК нь аймгийн төвийн 490 албан албан байгууллага, аж ахуй нэгж, инженерийн шугам сүлжээ бүхий 177 орон сууцны 4290 гаруй айл өрхөд ус хангамж, ариутгах татуурга, аймгийн зарим аж ахуй нэгж, айл өрхийг дулаанаар хангадаг.  
 
 
Үнэт зүйлс -5х
  • Хэрэглэгчээ дээдлэх
  • Хүн бүр бүтээлч  байх
  • Хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах
  • Хамтын ажиллагааг эрхэмлэх
  • Хариуцлагатай байх
 
 
 
 
 
 

 

img-58 img-59
Чандмань Баянхонгор