Даргын мэндчилгээ

Даргын мэндчилгээ

Тэртээ 1965 онд анх Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар гэж байгуулагдаж байсан өдгөө “Чандмань Баянхонгор” ХХК болж 60 жилийг түүхийг бүтээжээ. “Чандмань Баянхонгор” ХХК үүсгэн байгуулагдсан цагаас Баянхонгор хотын ард иргэдэд цэвэр ус хангамж, ариутгах татуурга, дулаан хангамжийн үйлчилгээг тогтвортой, шуурхай, хариуцлагатайгаар хүргэж эхэлснээс хойш 60 жил болж байна. Энэ хугацаанд манай хамт олон улс, орон нутгийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж, орчны аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийн салшгүй нэг хэсэг болсон бахархам түүхийг бүтээжээ. Баянхонгор хотын ус хангамж, ариутгах татуурга, нийтийн ахуйн үйлчилгээний хөгжил нь тухайн орон нутгийн амьдралын чанарыг тодорхойлж байдаг. Энэхүү чухал салбарт үр бүтээлтэй ажиллаж ирсэн “Чандмань Баянхонгор” ХХК-ийн үе үеийн удирдлага, инженер техникийн ажилтан, нийт хамт олны гавьяа, зүтгэл нь бахархалтай түүх болон үлдэж байна. 60 жилийнхээ түүхийн туршид манай байгууллага Баянхонгор хотынхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөгжил, дэвшил, шинэчлэлийг үргэлж эрэлхийлж ирсэн нь өнөөдрийн ололт амжилтын баталгаа юм. Тус номонд салбарын түүхэн замнал, ажил үйлсээрээ шалгарсан гавьяат зүтгэлтнүүд, эрдэмтэд, энэ салбарыг удирдаж байсан төрийн зүтгэлтэн, удирдлагууд, ахмад үеийн хуримтлуулсан туршлагийг дурсамж болон оруулсан нь залуу хойч үедээ сургамж түүх болон үлдэх ач холбогдолтой юм. Бидний цаашдын үйл хэрэг улам өргөжин тэлж, шинэлэг санаачилгатай, бүрэн автомажсан иргэдийн итгэлийг хүлээсэн байгууллага байсаар байх болно гэдэгт итгэлтэй байна. 

“Чандмань Баянхонгор” ХХК-ийн овоглодог үе үеийн удирдлага, инженер техникийн ажилтан, нийт хамт олон та бүхэндээ ирээдүйн ажилд тань улам их амжилт хүсэж, бүтээл арвин, үйлс тань өөдрөг байхыг ерөөе.

img-58 img-59
Чандмань Баянхонгор