Дэлхийн усны өдөр-2026 "Ус ба тэгш эрх" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
“Дэлхийн усны өдөр”-ийг угтан Баянхонгор сумын 11 дүгээр цэцэрлэгийн Ш.Одончимэг багштай Дунд бүлгийн бяцхан шавь нар нь “Ус ба тэгш эрх” уриан дор нэгдлээ.
Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан хүүхдүүд усны үнэ цэнэ, зүй зохистой хэрэглээний талаар сонирхолтой аргаар суралцаж, байгаль дэлхийгээ хайрлах чин хүсэлтэйгээр нэгэн өдрийг өнгөрүүллээ. Хүүхэд бүр усны хүртээмж, тэгш эрхийн талаарх ойлголтыг бүтээлч тоглоом, сургалтаар дамжуулан авсан юм.

