2025 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний дүнгээр дэд байр эзэллээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн 11 байгууллагын 2025 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний дүнгээр "Чандмань-Баянхонгор" ХХК нь дэд байр эзэллээ.
"Чандмань Баянхонгор"ОНӨХХК-ийн хамт олон нь Баянхонгор хотын хүн амыг найдвартай цэвэр ундны усаар хангах, бохир усыг татан зайлуулах, халуун дулаан өвөлжүүлэх хариуцлагатай бөгөөд нөр их хөдөлмөрийн эзэд юм.
Энэхүү бахархалт амжилтын ард хамт олноо манлайлан удирдсан гүйцэтгэх захирал Б.Соронзонбаатар, инженер техникийн ажилчид болон дотооддоо хяналт тавьж ажилласан албан хаагч нийт хамт олны нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл билээ.
ЗҮТГЭЛЭЭРЭЭ МАНЛАЙЛЖ, ҮР ДҮНГЭЭРЭЭ БАХАРХЪЯ.