Цаг үеийн мэдээ

Нээлттэй хаалганы өдөрлөгийн үйл ажиллагаа

Монгол улсад Нийтийн аж ахуйн салбар үүсэж хөгжсөний 94 жилийн ойг тохиолдуулан салбарын хэмжээнд орон даяар "Хэрэглэгчээ сонсъё" нээлттэй хаалганы өдөр зохион байгуулагдаж байна.

2025 оны 10 дугаар сарын 22 - ны өдөр 11:00-15:00 цаг хүртэл “Баруун бүс худалдааны төв”-ийн урд хаалганд “Чандмань-Баянхонгор” ХХК-ийн  "Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгуулагдаж,  хэрэглэгчдэд байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээллийг өгөх, кассын үйл ажиллагаа /ухаалаг худгийн карт борлуулах, усны карт цэнэглэх, усны төлбөр тооцоо авах, шалгах/, айл өрх, ААН, албан байгууллагатай шинээр гэрээ хийх болон мэдээлэл өгөх зэрэг хөтөлбөрүүдийн хүрээнд та бүхэнд үйлчилж байна.

Нээлттэй хаалганы өдөрлөгт хүрэлцэн ирж, үйлчлүүлсэн хэрэглэгчдэдээ гарын бэлэг өгч, хэрэглэгчийн санал, хүсэлтийг сонсож ажиллалаа. 

 

 

 

Чандмань Баянхонгор