Мэдээлэл

Ус түгээх байрны засварын ажил

Хэрэглэгчдийн анхааралд: Ус түгээх байрны засвар хийгдэнэ.2026 оны 07 дугаар сарын 4-ны өдрийн 10:00 цагаас Хөх толгойд байрлах 13-р худаг /Алзахгүй дэлгүүрийн хажуу талын МТ колонкын ард талд байрлах худаг/ засвар, шинэчлэлтийн ажил хийгдэх тул 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ойролцоох ус түгээх байруудаас усаа авна уу.Хугацаа: 2026 оны 07 дугаар сарын 04-ны өдрөөс 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэлБайршил: “Алзахгүй” дэлгүүрийн хажуу талын “МТ” ШТС-ын ард талын 12-р худаг Шалтгаан: Худаг шинэчлэлтийн ажилИймд эрхэм хэрэглэгч та бүхэн засварын хугацаанд тулгарч буй хүндрэлийг ойлгон, усаа урьдчилан нөөцөлж, хэрэглээгээ зохицуулан хамтран ажиллахыг хүсье.

Цэвэр ус түр хязгаарлах тухай

Хэрэглэгчдийн анхааралд: Цэвэр ус түр хязгаарлана. Дулааны станцын II хэлхээний ажлын хүрээнд, “Энерго сервис монтаж” ХХК -ийн гүйцэтгэж буй ажлын хүрээнд “Политехник коллеж”-ийн орчим байрнууд болон 305, 301, 303, 45, 93, 300, 85 дугаар байруудын дулааны шугамын засвар, угсралтын ажил гүйцэтгэх явцад дахин гэмтэл гарсан тул цэвэр усны хэрэглээг тодорхойгүй хугацаагаар хязгаарлахыг мэдэгдэж байна.Хугацаа: 2026 оны 07 дугаар сарын 1-ээс тодорхойгүй хугацаагаар Байршил: “Политехник коллеж”, Баялаг булаг дэлгүүр, Ёотон цагаан орчим чиглэл Шалтгаан: Дулааны шугамын шинэчлэлтийн ажилИймд эрхэм хэрэглэгч та бүхэн засварын хугацаанд тулгарч буй хүндрэлийг ойлгон, хэрэглээгээ зохицуулан хамтран ажиллахыг хүсье.Хүлцэл өчсөн: "Чандмань-Баянхонгор" ХХК

Чандмань Баянхонгор ХХК